Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэтхэгийн зам дагуух хур хог хамгийн хортой

Б.БАДРАЛ
Америкийн “Atmospheric Environment” сэтгүүл Энэтхэгийн Бангалор хот ба түүний ойр орчмын зам дагуух үргэлж шатаж, уугиж байдаг хур хогийг дэлхийн хамгийн хортой газрын нэг гэж тодорхойлжээ. Бангалор хот орчмын агаарын бохирдлыг судалсан эрдэмтэн “Манай АНУ эсвэл Энэтхэгийн өөр газарт агаарын чанарыг шалгаж үзэхэд мэдрэгч багаж дээр хүний анхаарал татах зүйлгүй цөөн хэдэн саарал зураас гарч ирдэг. Гэтэл Бангалорын уугиж буй хогийн цэгүүдийг шалгахад манай шүүлтүүрийн мэдрэгч химийн олон хортой бодис, асар их хэмжээгээр илрүүлсэн тул дэлгэцэн дээр солонго шиг олон өнгийн зураас гарч ирсэн. Хамт явсан нэг хүн маань намайг нүүр, нүдний будаг барьсан байна гэж андуурсан тухайгаа хэлсэн” гэжээ.
Хогийн цэгийн утаанаас мэдрэгч төхөөрөмж солонгын өнгөөр ялгарах хүртэл олон төрлийн хорт бодис мэдэрч ялгана гэдэг тун аймшигтай зүйл гэдгийг тус эрдэмтэнд анхааруулжээ. Бангалор хот орчмын хогийн цэгийн ийм “солонгон” утаагаар ердөө ганц минут амьсгалахад л олон мянган машин, үйлдвэр, хог хаягдлаар бохирдсон том хотын агаараар бүтэн өдөр амьсгалсантай адил хэмжээнд хортой бодис шингээж хордох аюултай.
Дэлхийн долоон тэрбум хүн, том жижиг үйлдвэрүүд жил болгон хоёр тэрбум гаруй тонн шингэн ба хатуу хог хаягдал гаргадаг. Хог хаягдал цуглуулах ба устгах дэд бүтэц бүхий хөгжилтэй орнуудад энэ их хогны дийлэнхийг хот, суурин ба авто замаас хол байдаг хогийн цэгт төвлөрүүлэн шатаадаг. Харин Энэтхэгт, тэр тусам Бангалор хотын орчим байдал огт өөр, ноцтой байгааг “Atmospheric Environment” сэтгүүл онцолжээ.
Судалгааг явуулсан эрдэмтэн “Энэтхэгийн дурын гудамжаар явахад л замын хоёр талаар уул овоо шиг их хогтой таарч болно. Тэр их хогийг хэн нэгэн нь шатаах хүртэл хэмжээ нь улам бүр нэмэгдсээр байдаг. Бангалор гэх мэт том хотын харьцангуй чинээлэг дүүргүүдэд ч хог устгах ийм арга бараг хэвийн үзэгдэл болсон“ гэжээ.
Хур хогийг шатаах энэхүү аргаас болж экологид бүр ч их хор хөнөөл учирдаг. Бангалор хот орчмын шатаж байгаа хогийн 24 цэгийн орчимд утааны дээж авч шинжилгээ хийхэд гол төлөв илэрдэг хортой бодисоос гадна ийм бодис байдаг ч гэж бодоогүй шахам аюултай бодис ч илэрсэн аж. Агуулга нь хэт өндөр байдаг тул дээжийг шинжлэхэд ашигласан бактериудыг яах ийхийн зургүй хордуулан алж байжээ. Ийм утаа нь “ердийн” утаа, униартай агаарыг бодвол олон зуу дахин хүчтэйгээр генийг нураан гажуудуулах нөлөөтэй.
Энэтхэгийн Бангалор зэрэг том хотууд “солонгорсон” хорт утаанаас салахын тулд хэдхэн энгийн шаардлага хангахад болно гэдгийг эрдэмтэд хэлсэн байх юм. Юуны өмнө хогийг дээд зэргийн өндөр температуртай, хамгийн халуун галд богино хугацаанд шатаадаг байх ёстой. Дараа нь ,хуванцар ба цаасан хогны дийлэнх нь шатаж дуусмагц аль болох хурдан унтрааж байх ёстой. Үнэндээ уугиулж орхисон хогноос ялгарч байгаа утаан дахь хорт бодисын агуулга хамгийн их аюултай байдаг аж.

0 Сэтгэгдэл