Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умардаас хамгаалах хээрийн сургууль Өмнөд Солонгос эхэллээ

БНАСАУ-ын зүгээс улс оронд нь халдан довтолсон тохиолдолд хамгаалах зориулалттай Өмнөд Солонгосын бүх төрлийн цэрэг оролцсон “Хогук” буюу “Эх орноо хамгаалъя” нэртэй хээрийн сургууль өнгөрсөн даваа гарагт эхэллээ гэж Рёнхап агентлаг мэдээллээ.

Энэ хээрийн сургууль Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пакын ойрын найз, “сүүдрийн ерөнхийлөгч” гэгдээд байгаа эмэгтэйн тухай дуулиан эхэлсэнтэй холбогдон эхэлжээ. Цой Сун Силь гэдэг эмэгтэй төрд ямар ч алба хашиж байгаагүй ч ерөнхийлөгч Пак Кын Хегийн хэлэх үгийг засварлан, энэ холбоо сүлжээгээ ашиглан томоохон компаниудтай холбоо тогтоон хөрөнгө сааж байсан гэж байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны төлөөлөгч Чон Ён Гук Умард Солонгосын зүгээс ирэх цөмийн болон пуужингийн аюулыг байж боломгүй хэмжээнд хүрээд байна гэжээ.

Харин БНАСАУ болохоор Өмнөдийн цэргийн энэ хээрийн сургуулийг “Умард Солонгосын эсрэг цэргийн түрэмгийлэл үйлдэх гэсэн уур амьсгалыг улам хөгжөөсөн үйлдэл” гэж нэрлэсэн байна.
“Хогук” нэртэй ийм хээрийн сургууль Өмнөд Солонгост 1996 оноос эхлэн жил бүр болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан