Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Б.Шаравын нэрэмжит тэмцээн 10 мянган ам.долларын шагналын сантай

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингисийн одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдаан энэ сарын 15-23-нд болно. Тус наадам 2012 онд анх удаа болж байсан бөгөөд өнөө жил хоёр дахиа болох гэж байна. Уралдаанд 30 хүртлэх насны дуучин, 35 хүртлэх насны хөгжимчид оролцож болох юм байна. Үндэсний хөгжимчдын уралдааныг морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ гэсэн зургаан төрлөөр явуулах бол дуучдыг сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар өрсөлдүүлэх нь.
Энэ уралдааны талаар хөгжмийн зохиолч Б.Шарав “Манайд Л.Мөрдорж, С.Гончигсумлаагийн нэрэмжит гээд олон уралдаан бий. Гэхдээ эдгээр нь яагаад олон улсын хэмжээнд болохгүй байна вэ гэхээр шагналын сангаас шууд хамааралтай. Бид энэ удаагийн уралдаанаа олон улсын жишигт ойртуулахын тулд шагналын санд гол анхаарлаа хандуулсан. Олон улсад П.Домингогийн нэрэмжит уралдааны шагналын сан гэхэд 30 мянган ам.доллараас эхэлдэг. Тэгэхээр олон улсад шагналын сан өндөр байдаг юм байна. Яагаад гэвэл эдгээр уран бүтээлчдийг дэлхийд алдаршуулах, уран бүтээлийг дэмжих, том уран бүтээлчидтэй холбож өгөх зорилготой байдаг. Энэ үүднээс олон улсын жишгийн доод хэмжээнд хүрсэн 10 мянган ам.долларын шагналын сантай. Цаашид үүнийг өсгөнө” хэмээн ярьсан юм.
Уралдааны бүртгэлийг энэ сарын таван хүртэл хойшлуулаад байгаа бөгөөд одоогоор Казах, ОХУ-ын Буриад улсаас болон Монгол 60 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байгаа гэнэ. Уралдаанд шалгарсан уран бүтээлчид сүүлийн шатанд Б.Шаравын бүтээлүүдээс эгшиглүүлнэ. Харин хаалтын тоглолт энэ сарын 23-нд УДБЭТ-т болох юм.

0 Сэтгэгдэл