ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн нэр хүнд хамгийн доод цэгтээ хүрлээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе төрд ямар ч ажил алба хашиж байгаагүй хүнээр илтгэл, хэлэх үгээ засварлуулж байсныхаа төлөө уучлал гуйж, энэ хэргийг мөрдөн шалгах прокурорын байгууллагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж Reuters агентлаг мэдээллээ.
Тэрээр түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нь нөлөөлөхөөр энэ дуулианаас болж сэтгэл эмзэглэж байна гэсэн байна.
Үүнтэй зэрэгцээд олон нийтийн санал сонсдог Gallup хүрээлэнгийн судалгаагаар ерөнхийлөгч Пак Хын Хегийн нэр хүнд тус улсын түүхэн дэх ерөнхийлөгчийнхөөс хамгийн доод түвшинд хүрсэн байна. Өнөөдөр түүний үйл ажиллагааг тус улсын хүн амын дөнгөж таван хувь нь л дэмжиж байна гэсэн дүн гарчээ.
Энэ сарын 1-3-ны өдрүүдэд явуулсан судалгаанд 1500 хүн оролцсоноос 89 хувь нь Пак Хын Хегийн үйл ажиллагааг муугаар үнэлжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч саяхан Тамгын газрын даргаараа, өмнө нь Ерөнхийлөгчийн Үндэсний эв нэгдлийн хорооны дарга байсан Хан Гван Окаг томилоод байгаа юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе төрд ямар ч ажил алба хашиж байгаагүй хүнээр илтгэл, хэлэх үгээ засварлуулж байсныхаа төлөө уучлал гуйж, энэ хэргийг мөрдөн шалгах прокурорын байгууллагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж Reuters агентлаг мэдээллээ. Тэрээр түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нь нөлөөлөхөөр энэ дуулианаас болж сэтгэл эмзэглэж байна гэсэн байна.

0 Сэтгэгдэл