Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Үүр цайтал үргэлжлэх “Гайс”-ын төрсөн өдөр
Ж.ЖАМУХА

Монголын рок поп хөгжмийн ертөнцийн өндөр босгонд бүдрэлгүй өдий хүртэл уран бүтээлээ туурвисаар ирсэн “Гайс”-ын залуус их урлагийн тайзнаа хөл тавиад 19 жилийг ардаа үджээ. “Хайрын бүжиг”, “Эмзэгхэн хайр”, “Бороо”, “Цас”, “Зүрх уучил” тэргүүтэй сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсаар ирсэн дөрвөн залуу 19 насны төрсөн өдрөө үзэгч, сонсогчидтойгоо хамт үүр цайтал тэмдэглэхээр зэхээд байгаа аж. Тодруулбал, энэ сарын 26-ны бямба гарагт “Studio entertainment” клубт ганцхан удаа тохиох тоглолт үдэш 21:00 цагт эхэлж үүрийн 04:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үдэш “Гайс”-ын залуусын 19 жилийн хүч хөдөлмөр шингэсэн бүх л уран бүтээлийг нэгтгэсэн цор ганц цомгийн багцийг дуудлагаар худалдахаас гадна төрсөн өдрийн бэлгүүд болоод ивээн тэтгэгч байгууллагуудаас барих гэнэтийн бэлгүүдээ шүтэн бишрэгчидтэйгээ хамт задлах юм байна.

Мөн энэ үдэш 19 жилийн хугацаанд гаргасан уран бүтээлүүдээ дээжлэн дуулахаас гадна 2016 оны шинэ дуунуудаа ч дуулах аж. Тоглолтод DJ Анна, Чин, Агваан, Нэкс, Боонз нар оролцож уран бүтээлээ толилуулах юм байна. Дашрамд сонирхуулахад, Монголд анх удаа долоон цаг үргэлжлэх тоглолт хийх болсны хувьд “Гайс”-ийнхан анхдагч болж байгаа юм. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99155555, 99197777 утсаар авах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан