Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Нацагдоржийн сүүлчийн шөнийг “Монгол ардын суут” жүжгээр өгүүлнэ

Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Монгол ардын суут” баримтат драмын жүжиг өнөөдөр 19:37 цагт Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа нээлтээ хийнэ.

СГЗ, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй энэхүү жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од ажиллажээ.  Яруу найрагч Ц.Хулан "Аугаа их суут билэгтэн, төрөлх хэлнийхээ жинхэнэ эзэн болсон авьяас билэгт Дашдоржийн Нацагдорж хэмээх энэ эрхэм хүн 110 жилийн өмнө Монгол Улсад морилон саатаад буцсан байх юм. Эдгээр өдрүүдэд соёл урлагийн байгууллагууд өөрсдийн уран бүтээлээ энэ агуу түүхт хүнд зориулж байна. Өнөөдөр ч түүний бүтээлүүд амьд байна. Түүний сүүлийн шөнийн тухай өгүүлсэн жүжиг үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо” гэсэн юм.

Жүжгийн гол дүр Ц.Нацагдоржид Ц.Цэрэндорж, Д.Пагмадуламд М.Энхзаяа, Хар хүнд Г.Гандөш, Халамцуу бүсгүйд Я.Өнөртуул нар тоглоно.

Энэхүү жүжгийн тасалбарыг Улсын Хүүхэлдэйн театрын кассаар худалдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан