Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Нюанс” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийнэ

 Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” 15 жилийн ойн тоглолтоо энэ сарын сүүлээр үзэгчдэд толилуулахаар бэлгэлээ базааж байна.

Тус хамтлаг 2001 оноос уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш Монголын үзэгчдэд уран бүтээлээ хүргэн, олон улсын наадамд амжилттай оролцсоноос гадна попера урсгалыг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн урын сан, уран бүтээлдээ дэлхийн сонгодог, алдартай поп болон попера дууг Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман хэлээр дуулдгаараа бусад хамтлаг дуучдаас онцлогтой.

Тэд өнгөрсөн 15 жилийн хугацаанд урын сандаа эх хэл болон гадаад хэлээр дуулсан 200 гаруй дуу, 20 гаруй видео клиптэй болжээ. Иймээс ойн хүндэтгэлийн тоглолтдоо шилдэг, хит дуунуудаа дуулж фэнүүддээ бэлэг барих юм.

“Нюанс хамтлаг нь Монголын үзэгчдэд поп хөгжим болон сонгодог дууны бүтээлийг попера урсгалаар дамжуулан дуурийг ойлгодогүй, дуурь тэдний сонирхол биш гэдэгт бат итгэлтэй хүмүүст дуурь үзэх сонирхогчдын хүрээг тэлж өгсөн” гэж урлаг судлаачид үздэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан