Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Киргиз УЦС барьж болдог, Монгол болдоггүй шалтгаан
Б.БАДРАЛ

Киргизийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Соронбай Жаныбеков тус улсын Засгийн газар усан цахилгаан станц барихыг хүсч байгаа ч эргүүлээд мөнгө төлөхийг хүсэхгүй байгаа тухай мэдэгджээ. Тэрээр “Хөрөнгө оруулагчид бидэнд өдөр болгон цахилгаан станц барихад хөрөнгө оруулах санал тавьж байгаа ч хүсэлт гаргасан болгонд манай УЦС-ыг боловсруулах, барих эрхийг өгч чадахгүй байна. Учир нь бид өртэй болно бас ирээдүйгээ харах хэрэгтэй. Одоо бүрэлдээд буй нөхцөл байдалд бид хөрөнгө оруулагчдаас цахилгаан эрчим хүч худалдан авах боломжгүй болоод байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Киргизид гол нь байдаг, УЦС барих төсөл нь байдаг, энэ төсөлд хөрөнгө оруулах гадаадын компаниуд байдаг харин Засгийн газар нь аль нэг улс эсвэл компанийн өмнө өрөнд орохгүйн тулд УЦС барихыг зөвшөөрөхгүй байгаа болж таарлаа.

Манайд байдал эсрэгээр гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа байх. Манайд гол нь байна, УЦС-ын төсөл нь байна, хөрөнгө оруулагч нь байна гэхдээ хөрш зэргэлдээ нэг улс эрс дургүйцэж байгаа болохоор бид яаж ч чадахгүй байгаа.
Киргиз 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-тай хамтран Дээд Нарыний цуврал цахилгаан станц, Камбар Ата-1 УЦС барих төслийг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, УЦС барих гүйцэтгэлийн ажлыг Оросын компаниудаар хийлгэнэ гэчихсэн. Гэтэл тэр явдал мөнгийг төлөх хөрөнгө оруулагчийг хайх асуудал том асуудал болсон байна. Одоогоор Киргизид АНУ, ОХУ, БНХАУ-ын талыг баримтлагчид гэсэн олон фракц үүсээд байгаа болохоор ийнхүү хөрөнгө оруулагчийг сонгож чадахгүй байгаа бололтой. Киргизийн парламент дахь олонхийн эвсэл бутарч, хугацаанаас өмнө дахин сонгууль явагдах болсон нь эдгээр усан цахилгаан станцыг барихтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.
Манайхыг ганц УЦС барих сургаар сүр дуулиан болж байгаа хүмүүс Киргизд шаталсан, өөрөөр хэлбэл каскад,  хэд хэдэн УЦС барих гээд байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд УЦС барихаар орчны экологи сүйрээд оросууд УЦС барих болохоор экологи сүйрдэггүй гэсэн үг үү. Тиймээс энэ бүхнээс ганц л дүгнэлт хийж болж байна. Экологи хоёрдугаарт, гүйцэтгэгч ба санхүүжүүлэгч нэгдүгээрт. Оросууд өөрсдөө гүйцэтгэгч болсон тохиолдолд бүс нутгийн экологи зэрэг асуудал хоёрдугаарт тавигддаг болохыг Киргизийн ээдрээ харуулж байна гэж болно. Эрх баригчид энэ талаар хэлцээ хийх дээрээ тулбал ядаж л танай компаниудыг түлхүү оролцуулна гэсэн нөхцөлийг нэн тэргүүнд гаргаж ирэх ёстой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан