Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Францад цахилгаан хангамжийн асуудал үүсч магадгүй

Б.БАДРАЛ


Францын цахилгаан эрчим хүчнй 70 хувийг цөмийн цахилгаан станцууд боловсруулдаг онцлогтой. Гэтэл сүүлийн жилүүдэд экологийн төлөөх гэх мэт элдэв хөдөлгөөнийг дэмжигчдийн дарамт шахалтын улмаас Францын цөмийн цахилгаан станцуудын 58 блокооос 20-ыг нь хаагаад байгаа. Үүнээс болоод он гарсны дараах хүйтрэлийн үед Франц улс цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээр нэлээд асуудалтай тулгарах тухай мэргэжилтнүүд анхааруулсан байна.
Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн улмаас он гарах үеэр Францад онцгой хүйтэрнэ гэсэн тооцоо байгаа тул энэ мэдэгдэл олныг түгшээж байна. Хэрэв онцгой хүйтэрч жирийн хэрэглэгчид орон сууцаа халаах зорилгоор хэт их цахилгаан эрчим хүч зарцуулж эхэлбэл зохицуулагч компани нь 20 гаруй компаний цахилгааныг таслах шаардлагатай болох аж.

Францад байгаль орчин, экологийн нөхцөлийг хадгалах үүднээс олон тооны жижиг тосгон, орон сууцны хорооллын барилгуудыг нүүрс шатаадаг уурын зухаар халаадгийг зогсоож, цахилгаанаар халдаг төвөөр орлуулсантай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдээд байгаа. Гэтэл олон тооны хороолол, тосгодыг холбосон сүлжээний цахилгаан дамжуулах хүчин чадал ийм өндөр ачаалал даахаар төлөвлөгдөөгүй тул хөрш зэргэлдээ улсуудаас цахилгаан худалдаж авах явдал үүссэн байна. Өөрийн цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэхэд ачаалал даахгүйн улмаас элдэв бэрхшээл үүсч байгаа нь байдлыг улам таагүй болгож байгаа аж.

Жишээлбэл, Францын хойд нутагт байрладаг “Палюэль” цөмийн цахилгаан станц дээр осол гарсны улмаас гал унтраагчид зургаан цаг гаруй тасралтгүй арга хэмжээ авсны дараа унтрааж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан