Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт ЭШХ болно

Монгол Улсад мэргэжлийн театр үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Эл эрхэм хүндтэй алдрыг өндөрт өргөж, өдий хүртэл “гал алдаагүй” Улсын драмын эрдмийн театрын хамт олон СУИС-ийн Театрын урлагийн сургуультай хамтран “Орчин цагийн драмын урлагийн хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр СУИС-ийн “Оюутан театр”-т зохион байгуулах гэж байна. Уг хурал нь орчин цагийн Монголын драмын урлагийн онол, түүх, шүүмж судлалыг идэвхжүүлэх, хөгжлийн төлөв, цаашдын чиг хандлагыг уламжлал, шинэчлэлийн харьцаанд өргөн хүрээтэй тодорхойлох зорилготой аж. Хурлаар театрын онол, түүх, шүүмж бичлэг, уран зураг, тайз засал, маркетинг, менежемент болон жүжгийн зохиол, чимэглэл, хүүхэд, залуучуудад зориулсан театр, орон нутгийн театр, театрын урлагийн орчин үеийн урсгал чиглэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл