Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Америкчууд мансууруулах бодисыг дэмжжээ


Арваннэгдүгээр сарын 8-нд америкчууд дан ганц Ерөнхийлөгчөө сонгоогүй, бас бус олон зүйлийг сонгосон гэдэгт олны анхаарлыг татах хэрэгтэй байх.

Парламентын доод танхим

Америкийн парламентын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын сонгууль Ерөнхийлөгчийнхтэй зэрэг явагдсан. Энэ сонгуулиар Бүгд найрамдах нам Трамптай адил ялалт байгуулсан тухай мэдээлийн агентлагууд дуу дуугаа авалцан мэдэгдэж байна. Тэгэхээр АНУ-ын гүйцэтгэх засаглал ба хууль тогтоох засаглал Бүгд найрамдах намын эрхэнд бүрэн орлоо гэж болно. Обамагийн үед Ардчилсан нам конгрессийн сонгуульд ялагдсаны улмаас түүний санаачилсан Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль батлагдах гэж үйлээ үзэж байв. Ингээд ч зогсохгүй Бүгд найрамдах намынхан Америкийн Сенат ба төлөөлөгчдийн танхимд үнэмлэхүй олонхи болсны хүчинд Обамагийн санаачилсан бүх л хууль, журмыг үгүйсгэсээр ирсэн байдаг. Харин энэ удаад Бүгд найрамдах намын төлөөлөгч Ерөнхийлөгч болохтой зэрэгцээд төлөөлөгчдийн танхимд олонхи болсон тул Трампын дэвшүүлсэн аливаа нэг шинэчлэл онц шүүмжлэл, үгүйсгэлтэй тааралгүй батлагдах боломжтой боллоо.

Мансууруулах нөлөөтэй ургамал

Америкийн зарим мужуудад марихуана буюу мансууруулах нөлөөтэй ургамлын хэрэглээ, цаазаар авах ялыг зөвшөөрөх эсэх талаар саналаа өгсөн гэдгийг мэдэх хүн цөөн байна.
Ямартай ч, мансууруулах нөлөөтэй олсны ургмалыг эмчийн жорын дагуу хэрэглэж болно гэсэн сонголтыг Аризона, Калифорни, Мэн, Массачусетс, Невада, Флорид, Арканзас, Умард Дакота мужуудын хүмүүс хийжээ. Зарим муж нь эмчийн заалтаас гадна нөхөн сэргэх зориулалтаар хэрэглэхийг ч давхар зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, хүнд ажил хийж байгаа хүн ажлаа хурдан амжуулахын тулд биеэ сэргээх зорилгоор мариухан татахыг зөвшөөрсөн. Дээр нь, эмнэлгийн зориулалтаар марихуан татахыг зөвшөөрсөн байна. Толгой таллаж өвдөг, байршил тодорхойгүй өвдөлттэй гэх мэт онош тавигдсан үед эмчийн жорын дагуу мансууруулах бодис хэрэглэж болно гэсэн үг. Арканзас мужийн иргэд шүднээс эхлээд эхлээд хорт хавдар хүртэл хүчтэй өвдөлтийн үед марихуаныг өвчин намдаагч болгон хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Цаазаар авах ял

Америкийн 50 муж улс нь цаазаар авах ялын талаар өөр өөрийн гэсэн тусгай зарчим баримталдаг. Үр дүнд нь зарим муж цаазаар авах ялыг зөвшөөрч, хэрэгжүүлдэг бол зарим муж зөвшөөрдөггүй. Энэ удаад цаазаар авах ялыг сэргээх тухайд Калифорни, Небраска, Оклахома мужийн иргэд саналаа өгөөд Небраска мужийнхан энэ ялыг эргүүлэн хэрэгжүүлэхийг дэмжсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан