Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Трамп Обама хоёр уулзлаа

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өнөөдөр үүргээ гүйцэтгэж байгаа Цагаан ордны тэргүүн Барак Обаматай пүрэв гарагт уулзлаа гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Нэг цаг хагас хэртэй үргэлжилсэн уулзалтын үеэр “Бид Цагаан ордны хэд хэдэн бүтэц байгууллагын тухай ярилцсан. Гадаад бодлогын тухай ярилаа. Дотоод улстөрийн бодлогын тухай ч ярьсан” гэж Барак Обама хэлжээ.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Засгийн “эрх шилжүүлэх тухай” ярих үеэрээ “улс орноо амжилттай жолоодох” баталгаа бий болгох тухай дурджээ. “”Би хамгийн гол нь сонгогдсон ерөнхийлөгч Трамп миний багтай хамтраад энэ том гүрний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллахыг хүсэх байна” гэж Обама тэмдэглээд Трампад туслахын тулд өөрийн бүх хүч чадлаа дайчилна гэсэн байна.

Харин Трамп ерөнхийлөгч Обамаг “маш сайн хүн” гээд цаашдаа ч уулзаж байна гэдэг итгэж баяртай байна гэжээ.
“Бид янз бүрийн нөхцөл байдал, зарим тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Тэр зарим бэрхшээлтэй зүйлийн талаар ч ярьсан” гэж Трамп хэлсэн байна. Тэр бас уулзалт сайндаа л 10, 15 минут болох ёстой байсан ч  бид бие биенээ илүү сайн мэдэж авахын тулд цаг илүү болсон гэсэн байна. Трамп үүний өмнө Обаматай ерөөсөө уулзаж байгаагүй гэдгээ тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан