"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Трампын эсрэг жагсаалыг Сорос санхүүжүүлж байна
Б.БАДРАЛ
Дональд Трампыг сонгогдсоны дараа Америкийн олон хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагч “MoveOn.org” байгуулага нь тэрбумтан Жорж Соросоос санхүүгийн тусламж авдаг тухай улстөр судлаач Марко Гасич “РТ” сувагт ярьжээ. Энэхүү байгууллагын гишүүд Трампыг Америкийн нийгэмд аюул учруулж байгаа гэдэгт хүмүүсийг итгүүлэх гэж оролдсоор.
Трампыг сонгогдсоны дараа Нью-Йорк, Майами, Сан-Франциско, Атланта, Филадельфи ба бусад олон хотод олон мянган америкчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Хамгийн сүүлд Портлендэд болсон жагсаал нь цагдаа нартай мөргөлдсөнөөр дууссан. Америк даяар олон зун жагсагчийг цагдаа нар баривчлаад байгаа.
Хэдийгээр Хиллари Клинтон ялагдлаа хүлээн зөвшөөрч, Ардчилсан намыг дэмжигчдийн 70 хувь нь Трампыг шударга өрсөлдөөнд ялсан гэж үзсэнээ мэдэгдсэн ч “MoveOn.org” гэх мэт байгууллагууд америкчуудыг эсэргүүцлийн жагсаалд уриалсаар байна. Жагсаалыг зохион байгуулагчид нь өөрсдийн арга хэмжээгээ Трампын бүдүүлэг боловсролгүй байдал, арьсны өнгө, шашин, хүйсийн ялгаагаар гадуурхах үзэгдлийг үл тэвчиж байгаагийн илэрхийлэл болно гэж ухуулж буй.
Соросын санхүүжилт
“MoveOn.org” байгууллагын санхүүжилтийн талаар Клинтоны сонгуулийн штабын дарга Жон Подеста дурдаж байсныг “WikiLeaks” сайт ил болгосон. “MoveOn.org” байгууллагыг Жорж Соросоос санхүүжилт авдаг тухай Жон Подеста дурдсан байсан. Үүнээс гадна зарим эх сурвалж Соросыг Клинтоны сонгуулийн кампанид олон сая ам.долларын хандив өргөсөн гэж мэдэгдсэн. Ер нь, Соросыг Хиллари Клинтонд маш их нөлөөлж чаддаг хүн, Төрийн нарийн бичгийн дарга хийж байхад нь Албанид дэгдсэн үймээнийг дарах нарийвчилсан зааврыг Сорос өгч байсныг ч жишээ болгожээ. Соросыг үүсгэн байгуулсан “Нээлттэй нийгэм” сан нь Европ даяар улс төрийн үйл явцад нөлөөлөх гэж оролддог тухай баримтыг хакерууд тун саяхан дэлгэсэн. Улмаар, Зүүн Европт болсон олон тооны өнгийн хувьсгалуудыг шууд зохион байгуулсан ч гэж буруутгаж байсан. Украйны Ерөнхийлөгч П.Порошенко 2015 онд Соросыг “Украйнд болж байгаа арчдилсан өөрчлөлт гарахад маш их дэмжлэг болсон” гээд Эрх чөлөөний одонгоор шагнасан явдал Соросыг хоосон буруутгаагүй гэдгийг харуулсан зүйл гэж үзэж болохоор.
Улстөр судлаач Марко Гасич “Соросын хувьд хууль гэдэг нь түүний хэтэвч байдаг. Тэрээр өөрөө ашиг олж болох тийм ардчиллыг тогтоохыг хичээж байна. Хууль ёсны бөгөөд чөлөөт сонгуулийн дараа ч үргэлжилсээр буй эсэргүүцлийн жагсаалын ард яг ийм хүн зогсож байна” гэж буруутгажээ.
soros gej muu bolgoniig sankhuujuulekh uym
Б.БАДРАЛДональд Трампыг сонгогдсоны дараа Америкийн олон хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагч “MoveOn.org” байгуулага нь тэрбумтан Жорж Соросоос санхүүгийн тусламж авдаг тухай улстөр судлаач Марко Гасич “РТ” сувагт ярьжээ. Энэхүү байгууллагын гишүүд Трампыг Америкийн нийгэмд аюул учруулж байгаа гэдэгт хүмүүсийг итгүүлэх гэж оролдсоор.
Трампыг сонгогдсоны дараа Нью-Йорк, Майами, Сан-Франциско, Атланта, Филадельфи ба бусад олон хотод олон мянган америкчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Хамгийн сүүлд Портлендэд болсон жагсаал нь цагдаа нартай мөргөлдсөнөөр дууссан. Америк даяар олон зун жагсагчийг цагдаа нар баривчлаад байгаа.
Хэдийгээр Хиллари Клинтон ялагдлаа хүлээн зөвшөөрч, Ардчилсан намыг дэмжигчдийн 70 хувь нь Трампыг шударга өрсөлдөөнд ялсан гэж үзсэнээ мэдэгдсэн ч “MoveOn.org” гэх мэт байгууллагууд америкчуудыг эсэргүүцлийн жагсаалд уриалсаар байна. Жагсаалыг зохион байгуулагчид нь өөрсдийн арга хэмжээгээ Трампын бүдүүлэг боловсролгүй байдал, арьсны өнгө, шашин, хүйсийн ялгаагаар гадуурхах үзэгдлийг үл тэвчиж байгаагийн илэрхийлэл болно гэж ухуулж буй.
Соросын санхүүжилт
“MoveOn.org” байгууллагын санхүүжилтийн талаар Клинтоны сонгуулийн штабын дарга Жон Подеста дурдаж байсныг “WikiLeaks” сайт ил болгосон. “MoveOn.org” байгууллагыг Жорж Соросоос санхүүжилт авдаг тухай Жон Подеста дурдсан байсан. Үүнээс гадна зарим эх сурвалж Соросыг Клинтоны сонгуулийн кампанид олон сая ам.долларын хандив өргөсөн гэж мэдэгдсэн. Ер нь, Соросыг Хиллари Клинтонд маш их нөлөөлж чаддаг хүн, Төрийн нарийн бичгийн дарга хийж байхад нь Албанид дэгдсэн үймээнийг дарах нарийвчилсан зааврыг Сорос өгч байсныг ч жишээ болгожээ. Соросыг үүсгэн байгуулсан “Нээлттэй нийгэм” сан нь Европ даяар улс төрийн үйл явцад нөлөөлөх гэж оролддог тухай баримтыг хакерууд тун саяхан дэлгэсэн. Улмаар, Зүүн Европт болсон олон тооны өнгийн хувьсгалуудыг шууд зохион байгуулсан ч гэж буруутгаж байсан. Украйны Ерөнхийлөгч П.Порошенко 2015 онд Соросыг “Украйнд болж байгаа арчдилсан өөрчлөлт гарахад маш их дэмжлэг болсон” гээд Эрх чөлөөний одонгоор шагнасан явдал Соросыг хоосон буруутгаагүй гэдгийг харуулсан зүйл гэж үзэж болохоор.
Улстөр судлаач Марко Гасич “Соросын хувьд хууль гэдэг нь түүний хэтэвч байдаг. Тэрээр өөрөө ашиг олж болох тийм ардчиллыг тогтоохыг хичээж байна. Хууль ёсны бөгөөд чөлөөт сонгуулийн дараа ч үргэлжилсээр буй эсэргүүцлийн жагсаалын ард яг ийм хүн зогсож байна” гэж буруутгажээ.
0 Сэтгэгдэл
зочин
Мөнгөөр жагсдаг маань ардчилалын өлгий гэгддэг АНУ гаас үүсэлтэй юм байжээ
2016.11.14
2016.11.14























