Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Өвөр монголын цагдаагийн орлогч даргыг цаазалжээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн удирдах газрын дэд дарга асан Жао Липинийг авлига авсан, хүний амь хөнөөсөн, хууль бусаар галт зэвсэг,сум галт хэрэгсэл,  тэсэрч дэлбэрэх бодис хадгалсны нь төлөө хоёр сая юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нь хураан цаазаар авах ял оноосон байна.

Түүний хэргийг Шаньси мужийн Тайюань хотын Ардын шүүх тасалж баасан гарагт ялыг нь баталжээ.
2015 оны гуравдугаар сарын 20-нд Өвөр монголын Чифэн хотноо Жао Липин галт зэвсэг хэрэглэн Ли гэдэг эмэгтэйн амийг хөнөөсөн юм. 2008-2010 онд Жао Липин Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргын алба хашиж байхдаа  албан тушаалаа ашиглан гурав дахь этгээдтэй хамтран бизнес хийж, албан тушаалтнуудыг томилон, 23,68 сая юанийн авлига авчээ.

2005-2010 оны хооронд 65 настай Жао Липин Өвөр монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд ӨМӨЗО-ны Бүх хятадын ардын улстөрийн зөвлөлдөх хорооны дэддаргаар ажиллаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан