Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Трамп Мексикийн хил дагуу хана босгох төлөвлөгөө баталжээ

АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Дональд Трамп америк-мексикийн хил дагуу хана босгохоос гадна гурван сая орчим хууль бус цагаач иргэнийг эх орноосоо хөөхөөр төлөвлөж байгаагаа CBS телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. 

“Гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдэж байсан,  дээрэмчдийн бүлгийн гишүүн, хар тамхины наймаачдыг бид буцаахаар төлөвлөж байна. Ийм хүн маш олон, магадгүй хоёр сая, бүр гурван сая ч байж болно. Тэднийг бид эх орноосоо хөөх юм уу, шоронд суулгана. Тэд энд тэд хууль бусаар амьдарч байгаа” гэж Трамп хэлээд энэ бол хойшлуулшгүй арга хэмжээ, шийдвэр гэсэн байна.

Хоёр улсын хил дээр хана босгох тухай сэтгүүлчдийн асуултад тэрбумтан “Хилийн тодорхой хэсэгт” гэж онцлоод бусад газарт бол тусгай хязгаарлалт хийнэ. “Тодорхой хэсгүүдэд хязгаарлалт, хяналт тогтоож, бусад хэсэгт нь хана босгоно.Энэ бол байгууламж байх болно” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Хил бол найдвартай хамгаалалттай, бүх зүйл хэвийн байх ёстой, бусад дүрвэгсдийн асуудлыг Цагаачлалын албаны ажилтнууд шийдвэрлэж байх ёстой гээд Трамп “Юун түрүү хил тайван байх ёстой тийм л шийдвэрийг гаргах ёстой” гэсэн байна.

Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэрвээ тэрээр сонгуульд ялж Цагаан ордонд очвол америк-мексикийн хил дээр хууль бус цагаачдаас хамгаалах хана босгоно, үүнийг барьж байгуулах зардлыг  Мексикийн засгийн газар гаргах ёстой гэж амлаж байсан юм. 

Мексикийн Гадаад хэргийн сайд Клаудиа Руис Массиеу өмнөх долоо хоногийн  лхагва гарагт АНУ-ын шинэ ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллана гэдэгтээ найдаж байгаа ч хоёр улсын хооронд хана босгох зардлыг манай улс гаргахгүй  гэдгээ мэдэгдсэн. “Хана босгох зардлыг бид гаргахгүй. Бидний бодол бол интеграци, ажлын байр, өрсөлдөөн” гэж хатагтай Массиеу хэлжээ. Тэр бас Трампын ялалтын дараагаар АНУ, Мексикийн харилцаа мэдээж өөрчлөгдөнө, гэхдээ тэгээс эхлэхдээ хүрэхгүй байх гэсэн байна.

АНУ бол Мексикийн худалдааны гол түнш. Энэ хоёр улсын хилээр жил бүр хэдэн сая хүн, хэдэн зуун мянган машин нэвтэрч хоёр улсын бараа эргэлт 2015 онд 530 тэрбум долларт хүрсэн юм.

Мексикийн Гадаад хэргийн яамны мэдээгээо мексик гаралтай 33,5 сая хүн өнөөдөр  АНУ-д амьдарч америкийн Дотоодын нийт бүтээгдхүүний найман хувийг бүтээдэг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан