Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ким Чен Ун: Өмнөдөөс өчүүхэн л өдөөн хатгавал их буугаар бууд

Өмнөд Солонгосын удирдагч Ким Чен Ун саявтар Шар тэнгис дэх Кали, Жанчжэ гэдэг жижиг арлууд дээр байрладаг Солонгосын Ардын армийн гарнизонд очиж байлдааны бэлэн байдлыг нь шалгалаа гэж мэдээллийн “ЦТАК” агентлаг дамжууллаа. СХН-ын дарга, БНАСАУ2ын Төрийн зөвлөлийн дарга гарнизоны байлдааны байрлал, цэргийн албан хаагчдын ахуй хангамжийн байдалтай танилцсан байна

Дайсны байрлалын тухай илтгэл сонссоныхоо дараа Зэвсэгт хүчний командлагч, маршал тэрээр “байрлалдаа байлдааны бэлэн байдлаа өндөржүүлэхийг” тушаажээ. Тэр “Өмнөд Солонгосын цэргүүдийн хянаж байгаа  Ёнпхёндо арлын зүгээс ямар нэг өчүүхэн өдөөн хатгалга илэрвэл  дээрх байрлалд их буугаар цохилт өгөх төлөвлөгөө боловсруулах”-ыг даалгасан байна.
Ким Чен Ун удирдагчийг Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий газрын дарга,  дэд маршал Хван Бён Со, Жанжин штабын дарга дэд маршал Ли Мён Су, Жанжин штабын нэгдүгээр орлогч, хурандаа генерал Ли Ён Гиль нар дагалдан явжээ.

Үүний өмнө БНАСАУ-ын удирдагч Шар тэнгис дэх Махал арал дээр байгаа их бууны ангийн байлдааны бэлэн байдалтай танилцсан юм. Ким Чен Ун энд “Тэргүүн шугаман дээр байгаа цэрэг дайдчын улс төр үзэл суртлын бэлтгэл нь социалист эх орноо батлан хамгаалахад туйлын чухал үүрэгтэй” гэж тэмдэглэсэн юм.

2010 оны арваннэгдүгээр сарын 23-нд дээрх Ёпхёндо арлын районд Өмнөд болон Умард Солонгосын талаас харилцан их буугаар гал нээж Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байсан удаатай. Энэ орчимд таван арлыг Өмнөд Солонгос хянаж байдаг нь Умард Солонгосын хилийн шугамд хамгийн ойр байдаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан