Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Латвийн хилчид зөвлөлтийн зэвсгээс татгалзана

Латвийн  хилчдийн барьж байгаа зөвлөлтийн үеийн автоматыг НАТО-гийн стандартад нийцсэн зэвсгээр солих ажлыг жил хагасын хугацаанд хийж дуусгана гэж Улсын хил хамгаалах байгууллагын тэргүүн Нормунд Гарбарс мэдээллийн BNS агентлагт мэдэгджээ.

“Үүнийг хэрхэн хийх нарийн хөтөлбөр бий, тэгээд ч ажил хэдийнээ эхэлсэн” гэж тэр тэмдэглэсэн байна.
2018 онд тохиох Латвийн тусгаар тогтнолын баяраар манай хилчид зөвлөлтийн үеийн зэвсэггүй жагсах болно гэж Гарбарс онцлоод зэвсэг солих ажлыг Зэвсэгт хүчний командлалтай хамтан хийж командлагч Раймонд Граубегаар толгойлуулсан ажлын хэсэг байгуулсан гэлээ.
Калашниковын автоматаас гадна мөн л оросын Макаровын гар бууг ч гэсэн сольж огт өөр загварын зэвсэг барих гэнэ.

Үүний өмнө тавдугаар сард Латвийн цагдаагийнхан ч зөвлөлтийн үеийн зэвсгийг халж НАТО-гийн жишиг, стандартад нийцсэн зэвсэглэлд шилжихээ мэдэгдсэн юм. Зөвхөн цагдаагийнхан нь  зэвсгээ солиход 4,9 сая евро шаардлагатай гэж Латвийн Дотоод хэргийн яамны тайланд бичсэн байна. Үүний 3,98 сая еврогоор Glock маркийн гар буу авах бол 904.9 мянган еврогоор эвхдэг мөрлөгчтэй МР5 пулемёт-гар буу авах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан