Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Москва, Петербургт халдлага үйлдэх гэсэн хүмүүсийг саатуулжээ

ОХУ-ын нийслэл Москва, Санкт-Петербург хотуудад халдлага үйлдэх гэж бэлтгэж байгаад амралтын өдөр саатуулагдсан хүмүүс нь шашны хэт даврагчид ч биш, олонхи нь “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой биш байжээ.

Холбооны аюулгүй байдлын албаныхны саатуулсан тэр алан хядагчид өөрийн Киргиз, Тажик, Узбек зэрэг орнуудад эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс юм байна.  Саатуулсан 10 хүний гурав нь л хэт даврагч хүчинтэй холбоотой байж болох бол бусад нь зүгээр л эрүүгийн гэмт хэрэгтнүүд юм байна.

Тэд Санкт-Петербург хотод таксины жолооч, хамгалаагчаар ажиллаж шөнийн клубт байнга уулздаг байжээ. Гурав нь москвагийн Дегунино дүүрэгт барилгын зах дээр худалдаа хийдэг байсан гэнэ.

“Коммерсант”  хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол Тажикийн нэг иргэн л “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой нэг бүлгийн гишүүн, Сири рүү явахаар ярьж байсан юм байна. Алан хядагчид түүнийг “Оросын эсрэг ажиллагаанд оролцож үнэнчээ харуул” гэсэн гэнэ. 

Петербургт худалдааны “Галарей”, “Академпарк” төвүүд рүү халдахаар зэхэж байсан  бүлэглэлийн гишүүдийг саатуулах үеэр автомат, гар буу, зэрэг галт зэвсэг гарсан байна. Харин Москвад тэд ямар газар луу халдах гэж байсныг мэдээлээгүй байна. Хууль хяналтын байгууллагууд тэднийг яг л “парисын маягаар” олон хүнтэй газарт хэд хэдэн бөмбөг дэлбэлэх гэж байсан гэж баталж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан