Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Путин, Трамп хоёр анх удаа утсаар ярилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Дональд Трамптай утсаар ярилаа, хоёр ерөнхийлөгчийн яриа харилцан итгэлцлийн хүрээнд боллоо гэж Кремль мэдээлсэн байна.

“Оросын төрийн тэргүүн Трампад ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргээд, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь амжилт хүслээ. Путин түүний шинэ захиргаатай тэгш эрхийн үндсэн дээр, харилцан бие биеэ хүндэтгэж, хэн хэнийхээ дотоод хэрэгт оролцохгүйгээр нөхөрсөг яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж мэдээлэлд дурджээ.

Кремлийн хэвлэлийн алба бас Путин, Трамп хоёр Орос-америкийн харилцаа “тийм ч таатай биш” нөхцөлд байгаа тухай санал солилцсон байна. Тэд бас  хамтын идэвхтэй харилцаа хөгжүүлэх, өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллах нөхцөл байдал тогтоох харилцааг хэвийн болгох, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар найдвартай холбоо харилцаа тогтоох  талаар ярилцсан гэжээ.

Бас хамтын дайсан номер нэг болох олон улсын терроризм, алан хядлагатай хийх тэмцэлд хүчээ нэгтгэх нь чухал байгаа талаар санал солилцсон байна. Энэ дотор Сирийн хямралыг зохицуулах асуудлыг бас ярьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан