Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“1909-1911 оны монголчууд”-ыг тольдоорой
Францын судлаач Бүиан Де Лакостийн дуранд буусан “1909-1911 оны МОНГОЛЧУУД” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.
Бүиан Де Лакостын үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад танилцахдаа түүний аяллын тэмдэглэл, зургуудыг үзэсгэлэн байдлаар гаргаж, монголчуудад дэлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Ингээд энэхүү үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс БСШУЯ, Улсын Филармони, “976 арт” галерей, Францын OTASIE зэрэг олон байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн долдугаар сард Улсын Филармонийн байранд анх гаргаж байв. Тэгвэл Францын Үндэсний номын сангийн эзэмшилд байдаг эдгээр гэрэл зураг, аяллын тэмдэглэл дахин монголчуудын хүртээл болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь бидэнд XX зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг Франц судлаачийн өнцгөөс харах боломжийг нээж өгч буйгаараа онцлог. Мөн гэрэл зургуудыг шаардлага хангахуйц форматтай гаргах үүднээс гэрэл зурагчин Кристиан Варлет дижитал хувилбарт оруулан чанарыг нь сайжруулжээ. Түүгээр ч зогсохгүй үзэсгэлэнд тавигдах гэрэл зургууд дээрх газрууд болох Улиастай, Хар Балгас зэрэг газарт зочлон одоо байгаа байдлынх нь өнгөт гэрэл зургийг авч харьцуулсан байдлаар оруулж өгч байгаа аж. Бүиан де Лакостийн зочилж байсан газруудын нэршил нь цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр зарим нь ондоо нэртэй болсон учраас зургуудын нэршлийг түүний тэмдэглэсэн байдлаар болон одоогийн харьцуулсантай нь оруулж өгчээ. Тус үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл үзэгчдийн хүртээл болно.
Францын судлаач Бүиан Де Лакостийн дуранд буусан “1909-1911 оны МОНГОЛЧУУД” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Бүиан Де Лакостын үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад танилцахдаа түүний аяллын тэмдэглэл, зургуудыг үзэсгэлэн байдлаар гаргаж, монголчуудад дэлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Ингээд энэхүү үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс БСШУЯ, Улсын Филармони, “976 арт” галерей, Францын OTASIE зэрэг олон байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн долдугаар сард Улсын Филармонийн байранд анх гаргаж байв. Тэгвэл Францын Үндэсний номын сангийн эзэмшилд байдаг эдгээр гэрэл зураг, аяллын тэмдэглэл дахин монголчуудын хүртээл болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь бидэнд XX зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг Франц судлаачийн өнцгөөс харах боломжийг нээж өгч буйгаараа онцлог. Мөн гэрэл зургуудыг шаардлага хангахуйц форматтай гаргах үүднээс гэрэл зурагчин Кристиан Варлет дижитал хувилбарт оруулан чанарыг нь сайжруулжээ. Түүгээр ч зогсохгүй үзэсгэлэнд тавигдах гэрэл зургууд дээрх газрууд болох Улиастай, Хар Балгас зэрэг газарт зочлон одоо байгаа байдлынх нь өнгөт гэрэл зургийг авч харьцуулсан байдлаар оруулж өгч байгаа аж. Бүиан де Лакостийн зочилж байсан газруудын нэршил нь цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр зарим нь ондоо нэртэй болсон учраас зургуудын нэршлийг түүний тэмдэглэсэн байдлаар болон одоогийн харьцуулсантай нь оруулж өгчээ. Тус үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл үзэгчдийн хүртээл болно.
0 Сэтгэгдэл



















