Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Утгын чимэг-2016” наадмын шилдэг бүтээл өнөөдөр тодорно
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно.
МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.
Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой тус наадамд зохиолчидсэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгээр өрсөлддөг билээ.
Энэ удаагийн наадамд 50 гаруй уран бүтээлч хүүрнэл зохиолоо ирүүлснээс Н.Бадамжав “Цагаан суурин”, П.Батхуяг “Зэрлэг зөрлөг”, Т.Баянсан “Эсэн энхийн хаалга”, Т.Бум-Эрдэнэ “Хэрээний нүдэнд хэн нэгэн буй”, Б.Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар”, Я.Мөнхжаргал “Манай урсгалынхан”, Б.Мягмаржав “Хөххүү”, П.Нямлхагва “Хур усан бүүвэй”, С.Пүрэв “Нарангарав”, М.Эрдэнэбат “Доголон нулимс” өгүүллэг эцсийн шатанд тунаж үлдээд байна.
Өмнөх жилийн "Утгын чимэг" наадмыг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр “Цоожны ганц шүдлэн” өгүүллэгээрээ түрүүлсэн билээ.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно.МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

0 Сэтгэгдэл