Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэтхэгийн Засгийн газар хасагдсан мөнгөн тэмдэгт солиход хязгаар тогтоожээ

Б.БАДРАЛ


Энэтхэгийн Зас­гийн газар далд эдийн засаг, авлига, хуурамч мөнгө хийх, алан хядлагыг дэмжихтэй тэмцэх зорилгоор энэ сарын еснөөс тус улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 500 ба 1000 руппийн мөнгөн тэмдэгтүүдийг эргэлтээс хассан. Улмаар иргэд нь энэ хоёр дэвсгэртийг солих зорилгоор банкны гадаа олон хоногоор дугаарлан зогсож байгаа аж. Тус улсын сангийн яамнаас олон болох олон хүнд хуучин мөнгөн дэвсгэрт солих боломж гаргах үүднээс банкаар нэг удаа солиулах мөнгөний хязгаарыг багасгасан байна. Энэтхэгийн Сангийн яамны орлогч Шактиканта Дас нь “Аль болох олон хүнд мөнгө солих боломж гаргахын тулд нэг удаад солих мөнгөний хэмжээг 4500-аас 2000 болгож багасгах шийдвэр гаргасан” гэжээ. Гэхдээ фермерүүдэд зориулан тусгай хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Энэтхэгийн зүүн нутагт тариалалтын улирал эхэлсэн бөгөөд тариачдыг бэлэн мөнгөний хомсдолд орохоос сэргийлэх  үүднээс долоо хоногт  25 мянган рупи солиулах, ургацын даатгал төлөх хугацааг 15 хоногоор хойшлуулах боломж олгожээ. Мөн хуримлаж байгаа хосуудад банкны данснаасаа нэг удаад 250 мянга хүртэлх рупи бэлнээр авахыг зөвшөөрсөн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан