Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оросууд Германы сонгуульд нөлөөлж болзошгүй

Б.БАДРАЛ

Энэ тухай Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны албаны тэргүүн Ханс-Георг Маассен мэдэгджээ. Тэрээр “Ройтер” агентлагт ярилцлага өгөхдөө, Оросын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээх замаар дараа жил Германд болох парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй гэсэн байна. Ханс-Георг Маассен  нь нөлөөлөх оролдлогын жишээ болгож өнгөрсөн жил Берлин хотноо сири цагаачид орос охиныг хүчиндсэн гэх хуурамч мэдээг дурдсан байна. Тухайн үед Германы орос цагаачдын гэр бүлээс гаралтай 13 настай охин өөрийг нь сири цагаачид хулгайлан хүчиндсэн гэсэн мэдээлэл олны анхаарлыг маш ихээр татаж байв. Гэвч Германы цагдаа нар нарийвчилсан шалгалт явуулаад охиныг хулгайлсан эсвэл хүчирхийлсэн гэх нэг ч шинж тэмдэг илрүүлээгүй гэж байсан юм. Үүний дараа Герман дахь орос цагаачдын дунд эсэргүүцлийн жагсаал цуглаан болж цагаачдын тухай таагүй мэдээ Орос ба Германы зарим хэвлэлээр тархаж байсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан