Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Америкийн салан тусгаарлагчид Орост төлөөлөгчийн газраа нээнэ

Америкийн Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараагаар Ардчилсан намынхан дийлэнх олонх болдог Калифорни мужийг тусгаар улс болгох хөдөлгөөн маш эрчимтэй өрнөж эхэлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Бүгд найрамдах намынхан үнэмлэхүй олонх болдог Техас муж Америкаас салан тусгаарлах тухай яриа гарч, дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан. Иймд энэ мэт мэдээнд гайхах зүйлгүй мэт. Гэвч Калифорни мужийг тусгаар улс болгохын төлөөх "Yes California" хөдөлгөөнийхөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр өөрийн гэсэн төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байгаа тухай “Business Insider” сэтгүүлийн мэдээ олныг анхаарлыг ихэд татав.
 
Тус хөдөлгөөний удирдагч Луис Маринелли нь төлөөлөгчийн газар дипломат үүрэг гүйцэтгэхгүй, зөвхөн тус мужийн түүх, соёлын тухай оросуудад танилцуулан, арилжаа наймаа ба аялал жуучлалыг өргөтгөхөд дэм үзүүлэх зорилготой гэсэн тайлбар өгсөн. Иймэрхүү төлөөлөгчийн газрыг зөвхөн Орос гэлтгүйгээр бусад олон оронд нээх төлөвлөгөөтэй гэдгээ Маринелли хэлсэн байна. Ийм замаар өөрийн мужийг улсын зэрэгтэй түүх, соёл, өвөрмөц онцлогтой гэдгийг дэлхий дахинаа таниулж чадвал яваандаа тусгаар улс болоход тун таатай боломж бүрдэх ёстой гэнэ.
 
Тэрээр “Шаардлагатай мөч ирэхэд калифорничууд дэлхийн улс орнуудад хандан дэмжлэг хүсч “Та нар биднийг АНУ-аас үл хамаарах тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу?” гэж асууна” гэжээ. Калифорни нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр АНУ-даа гуравдугаарт, ДНБ-ий хэмжээгээр нэгдүгээрт ордог муж улс. Арваннэгдүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр калифорничуудын дийлэнх нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоны төлөө саналаа өгсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан