Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дуучин Э.Минжинсор шинэ цомгоо гаргана

АНУ-д олон жил амьдарсан ч нутагтаа ирээд хоёр жилийн нүүр үзэж буй дуучин Э.Минжинсор шинэ уран бүтээлдээ оржээ. Тэрээр эх орондоо ирснийхээ дараа “Бахархмаар авьяаслаг, чадварлаг шинэ залуу дуучид ихээр гарч ирсэн байна. Илүү шинэ содон зүйлийг гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд поп чиглэлийн дуучин. Энэ урсгал чиглэл Америк, тэр дунд Billboard-д тэргүүлэх дуу хөгжим ямар түвшинд хийгддэг зэргийг сонирхон, судалсан. Тиймээс цаашид хийх уран бүтээлүүд минь өнгөлөг, шинэлэг байх болно гэдгийг амлах байна. Ер нь хүний нутгийг зорихдоо өөрийгөө хөгжүүлэх зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа” хэмээн ярьж байсан. Тэгвэл түүний өнгөлөг, шинэхэн шинэ цомог удахгүй гарах бөгөөд цомогтоо орох бүтээлүүдийг тун удахгүй үзэгчдэд хүргэж эхлэх гэнэ.
Найман жил тайзнаас хөндийрсөн тэрээр өнгөрсөн жил өөрийн мини тоглолтоо зохион байгуулсан. “Spike” хамтлагаас урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрээр хамтлагтайгаа болон бие даасан чамгүй бүтээлтэй. “Ил далд”, “Шидэт алим”, “Цэнхэр тагтаа” зэрэг зургаан цомог гаргасан байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан