Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Өмнөд Солонгосын сөрөг хүчин Ерөнхийлөгчөө гадаад явахыг нь хориглоно гэв

Өмнөд Солонгосын сөрөг хүчин-Шударга ёсны намынхан ерөнхийлөгч Пак Кын Хег  прокурорын газарт байцаагдах гэж байгаа энэ үед улс орноо орхин гадаадад зорчихыг хориглох санал дэвшүүллээ. Улс төрийн энэ нам даваа гарагт тараасан мэдээлэлдээ ингэж дурджээ.

“Как Кын Хег байцаалтын үеэр гадаадад зорчихыг нь хориглох арга хэмжээг  Прокурорын газар авах ёстой” гэж энэ баримт бичигт дурдсан байна. Сөрөг хүчин бас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зогсоох үйл явцыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэж тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын Прокурорын газар ерөнхийлөгч Пак Кын Хегийн ойрын хүрээллийн тухай дуулиан, ялангуяа түүний найз бүсгүй Чхве Сун Силийн хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай, эхний үр дүнгийн талаар товч мэдээлэл тараасан юм. Энд Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албаны хоёр тушаалтан албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдыг дарамталсан, авлига авсан нь тодорхой болжээ.

Энэ хүмүүс өмнөд солонгосын 50 гаруй компаниас хэдэн арван сая доллар авсан гэнэ. Гэхдээ мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар бол энэ нь Пак Кын Хе, түүний найз бүсгүй, захирагдагсдын нь  гэмт үйл ажиллагааны өчүүхэн хэсэг гэнэ.
Прокурорын газар Ерөнхийлөгчийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн байцаахаар төлөвлөсөн ч өмгөөлөгч нь хатагтай Пак Кын Хег дарамтлан буруутгаж байгаа учраас  мөрдөн шалгах ажилд хамтран ажиллахгүй гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар бол үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан хэргээс бусад хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэх заалт байхгүй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан