Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Япон улс Курилын арлуудын талаарх байр сууриа өөрчлөхгүй

Өмнөд Курилын арлууд дээр Оростой хамтран эдийн засгийн үйл ажиллагаа явуулах хувилбарыг Япон улс зөвшөөрөхөд хүнд байна гэж Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрээр энэ сарын 19-нд Перуд болсон Ази Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Япон, ОХУ-ын уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэхдээ ингэж хэлжээ.

Өмнөд Курилын арлууд дээр хамтран хэрэгжүүлэх төслийн тухайд тэрээр “Тийм ч амархан зөвшөөрчихөөр хувилбар биш” гэсэн байна. Тэр бас хэргийн гол нь хамтарсан төсөл хөтөлбөрийг Оросын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байгаа юм гэжээ. Владимир Путин Өмнөд Курилын арлуудыг оросын газар нутагт гэснийг Японы тал дипломат сувгаар тодруулах болно гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Лимад сэтгүүлчидтэй ярилцахдаа Курил нь Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд Оросын салшгүй газар нутаг болсон юм гээд хэлчихсэн юм байна. Ийм л учраас Оросын тал энэ асуудлаар Японы талтай төрөл бүрийн хувилбар ярьж байгаа юм гэж Путин тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан