ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Time сэтгүүл түүхэн дэх хамгийн нөлөө бүхий 100 зургийг нэрлэлээ

Америкийн Time сэтгүүл гэрэл зураг үүсч хөгжсөн 190 жилийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 шилдэг гэрэл зургийг шалгаруулан нэрлэсэн байна. 100 Photos төслийн хүрээнд шалгаруулсан зургуудыг сэтгүүл өөрийн сайтдаа нийтэлжээ.
Энд дурдсанаар бол энэ зургуудыг шалгаруулахын тулд төслийнхөн олон орны нэртэй шинжээчид, гэрэл зурагчид, гэрэл зургийн редакторуудаас гадна түүхчид, шилдэг галарейн тайлбарлагчдыг урьж оролцуулан саналыг нь сонсон байна.
Мэдээж зураг бүр хаана яаж авсман гээд өөрийн түүхтэй, зарим нь зохиогчийн дэлгэрэнгүй тайлбар, бүр ярилцлагатай, гэрэл зурагчны өөрийн нь юм уу, таньж мэдэх хүн, ойрын хүмүүсийн нь дурсамжтай. Зураг дээр ч гэсэн энд тэндхийн үйл явдлаас гадна тодорхой хүмүүсийн дүр үлдэж хоцорсон байдаг.
“Гэрэл зураг нөлөө үзүүлнэ гэхээд ямар нэг хэмжүүр байхгүй. Зарим зураг анхны гэдэг утгаар орсон байхад зарим зураг бидний танин мэдэхүйд нөлөөлсөн байх жишээтэй. Гэтэл зарим зураг бидний амьдралын хэв шинжийг өөрчилсөн шүү дээ” гэж мэдээлэлд дурдсан байна.

Энэ 100 гэрэл зурагт хүн төрөлхтний түүхэнд гэрэл ашиглан дүрсийг цаасан дээр буулгасан анхны зураг гэдэг 1826 онд авсан “Цонхоор харахад” гэдэг зураг байна. Уг нь анхны гэрэл зургийг 1822 онд авсан гэдэг ч тэр нь өнөө хүртэл хадгалагдан үлдэж чадаагүй юм.

Эдгээрээс гадна Эрнесто Че Геварын хөрөг, Мохаммед Алигийн цохилт, 2014 оны “Оскарын шагнал гардуулах үеэр холливудын оддын авсан селфи, “Дайны аймшиг”, “Тэнгэр багандсан брилга дээрх үдийн хоол”, “Таймс-сквер дээрх үнсэлт” “Саран дээрх хүн”, “Гинденбург дирижаблын сүйрэл” зэрэг хэн бүхний мэдэх шилдэг зургууд багтжээ.

0 Сэтгэгдэл