Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Маргааш А.Баярцэцэг АНУ-ыг зорино

“Miss World 2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 18-ны хооронд болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох гэж буй бөгөөд маргааш АНУ-ыг зорихоор болжээ. Түүнийг гаргаж өгөх, үдэлтийн арга хэмжээ болж, салбар бүрийн төлөөлөл цуглан А.Баярцэцэгт гарын бэлгээ гардуулж, амжилт хүссэн. Эдгээр бэлгэн дундаас хамгийн содон нь Мандухай сэцэн хатны дүрийг бүтээсэн Төрийн шагналт жүжигчин Н.Сувд Мандухай хатны дүрд тоглохдоо хэрэглэж байсан гоёл байв.

Энэ талаар А.Баярцэцэг албан ёсны хуудсандаа “Хамгийн хайрладаг хүндэлдэг хүнээсээ ийм сайхан бэлэг авна гэдэг нэр төрийн хэрэг. Таны бэлэглэсэн Мандухайн гоёлоор Дэлхийн мисст гоёх болноо Сувд эгчээ. Үдэлтийн хүлээн авалтад маань өчүүхэн намайг тоож ирсэнд баярлалаа. Дүү нь хичээнэ ээ” хэмээн бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан