Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Facebook хэрэглэгчдийн бичвэрт хяналт тавих программ боловсруулжээ

Америкийн Facebook компани манай гаригийн хэд хэдэн бүсээс хэрэглэгчдийн оруулж байгаа мэдээ, мэдээлэлд хяналт тавих зориулалттай өөрийн программ боловсруулснаа мэдэгджээ. Тус компанийн гурван ч эх сурвалжаас авсан мэдээллээр“The New York Times” сонин нийтлэл гаргаад байна.

Эх сурвалжууд сүлжээг нь хаасан Хятадын зах зээлд нэвтрэх боломжоор хангахын тулд хийж байгаа алхам гэсэн тайлбар өгчээ. Компанийг үндэслэгч Марк Цукерберг энэ саналыг дэмжсэн талаар сонинд дурдсан юм.
Гэхдээ Facebook “Дэлхий ертөнц аль болох нээлттэй байж, хүмүүс хоорондоо холбоо тогтоохын төлөө гэдэг өөрийн үндсэн зарчимдаа үнэнч хэвээрээ”гэсэн байна.

Хэвлэлд бичсэнээр бол 2015 онд гэхэд л Facebook дэлхийн 20 орны 55 мянга орчим мэдээллийг хаасны дотор Пакистан, Орос, Турк зэрэг орны хэрэглэгчид багтаж байгаа. Ингэхдээ ихэвчлэн тухайн Засгийн газрынх нь хүсэлтээр хэрэглэгчийг хаасан байсан гэнэ.

Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Норвегийн Aftenposten сонин Facebook-ийг Вьетнамын дайны үеийн нэгэн зургийг сүлжээнээсээ авч хаясан гэж буруутгасан билээ. Тэр бол дайны үед бөмбөгдөлтөд өртсөн нүцгэн охин гүйж буйдэлхийн алдартайгэрэл зураг. Харин маргааш нь уг гэрэл зургийг эргэн сэргээсэн байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан