Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МИАТ” ТӨХК шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛ БОЛОВ
“МИАТ” ТӨХК шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК зэрэг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөллийн хамт АНУ-ын Экспорт-Импортын банк (EXIM Bank) болон “Боинг” компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн парк шинэчлэл, худалдан авалтын санхүүжилтийн боломжийн талаар санал солилцов.

Уулзалтад америкийн талаас ЭКСИМ банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ба Дэд дарга Жэймс Бөрроуз Жр., Банкны үйл ажиллагаа хариуцсан дэд даргын үүрэг гүйцэтгэгч ба Тээврийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Фиоре тэргүүтэй албан тушаалтнууд оролцож, тус банкны экспортын зээлийн баталгаанд суурилсан санхүүжилтийн нөхцөл, шаардлагын талаар танилцууллаа.

АНУ-ын ЭКСИМ банк Монгол Улс, “МИАТ” ТӨХК-тай 2013 онд “Boeing 767-300ER” агаарын хөлгийн худалдан авалтыг санхүүжүүлэхэд хамтран ажиллаж байсан сайн туршлагаа тэмдэглэж, цаашдын агаарын хөлгийн худалдан авалтад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих, хоёр улсын хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан