Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Соёмбо”-ын утга учир, бэлгэдлийг олон нийтэд таниулна
Соёмбо үсэг бол монголчуудын бичиг үсэг, үндэсний соёл, сэтгэлгээний онцгой чухал өв билээ. Мөн соёмбо үсгээс гаралтай Соёмбо титэмийг монголчууд өөрсдийнхөө эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон шүтсээр ирсэн. Тиймээс Өндөр гэгээн Г.Занабазарын Соёмбо үсэг гийсний 330 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Соёмбо судлал: оюун сэтгэлгээ, бичиг соёл” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурал нь Соёмбо судлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн судлаач, эрдэмтдийн эрдэм судлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн “Соёмбо”-ын утга учир, бэлгэдлийг олон нийтэд таниулах, төрийн бэлгэдлээ хүндлэн дээдлэх уриалга болно хэмээн зохион байгуулагчид нь үзсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан