Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Брэд Питийг мөрдөн шалгахаа зогсоосон гэв
Өргөж авсан хүү Мэддокстойгоо зүй бусаар, хэрцгий хандаж байсан хэмээн холливудын жүжигчин Брэд Питийг мөрдөн шалгаж байснаа Холбооны мөрдөх товчоо зогсоолоо гэж TMZ хэвлэл мэдээллээ.

Жүжигчин хүүдээ  хэрцгий хандаж байсан гэсэн баримт нотолгоог товчоо олоогүй,  тийм болохоор Питтийг буруутгах үндэслэл байхгүй гэж  Холбооны мөрдөх товчооны эх сурвалж хэлсэн байна.

Холбооны мөрдөх товчооны Лос-Анжелос хот дахь Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан газар өөрийн мөрдөн шалгах ажлынхаа талаар ийм дүгнэлтэд хүрсэн  гэж хэвлэлд дурджээ.

Жүжигчнийг онгоцонд явж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүдээ дарамталж, бүр цохиод авсан гэсний дагуу Брэд Питийг есдүгээр сарын сүүлчээр Лос-Анжелосын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэр онгоц нь Лос-Анжелост газардсан хойно ч энэ маргаан нисэх буудлын зурвас дээр үргэлжилсэн гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан