Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Янукович: Крымыг алдсан нь “майдан”-ы үр дагавар

Улс орноо хямрал, мөргөлдөөнд хүргээд өөрөө Оросын ивээлд орон эх орноосоо зугтааж гарсан Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович ОХУ-ын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж “Крымд бүх нийтийн санал асуулга болж  Орост нэгтгэсэн нь “евромайданы- үеэр хэт даврагчдын явуулсан өдөөн хатгах үйл ажиллагааны уршиг” гэж мэдэгдсэн байна.

“Крымд болсон үйл ажиллагаа бол “майдан”-ы өдөөн хатгалгын үр дүн. Хэрэв майдан ингэж өрнөөгүй, өдөн хатгаагүй бол бүх нийтийн санал асуулга болохгүй байсан” гэж Ягнукович сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.

Тэрээр Крым ийг Украинаас тусгаар болсонд таагүй ханддагаа илэрхийлээд энэ хойгт босон үйл явдал нь санамсаргүй зүйл биш байсан гэсэн байна. Экс-ерөнхийлөгч бас “евромайдан”-ы өдрүүдэд Крымын хойгийн орос хэлтэй иргэд  эрх ашгаа хамгаалах гэж тайван жагсаал цуглаан хийж байхад нь хэт шинэчлэгчид тэндхийн иргэдэд дарамт шахалт үзүүлж байсан тухай оперативын мэдээлэл авч байсан гэжээ.

“Крымын иргэдийн сууж явсан найман автобусыг буудаад автобусыг нь шатаасан. Хүмүүс зугтаахад хар багтатй хүмүүс хойноос нь ангуучлан буудаж байсан Эндээс амьд гарсан хүмүүс дараа нь Крымд “майдан эхлэх нь” гэж ярьж байсан” гэж Янукович тэмдэглэжээ.

Янукович үүнийг батлах гэж  “найрадмлын” нэртэй галт тэрэг хэт даврагчдыг тээвэрлээд хоёр, гуравдугаар сард Крымд үйл ажиллагаа явуулахаар явж байсан гэдгийг бас дурсчээ хэмээн оросын ТАСС агентлаг мэдээллээ. Эцэст нь тэрээр Украин улс Крымыг Орост алдсанд харамсч байгаагаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан