Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Кубын удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бямба гаригт 90 насандаа өөд боллоо хэмээн түүний дүү Кубын өнөөгийн удирдагч Рауль Кастро төрийн телевизээр зарласан байна. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулах юм байна.

Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын Орьенто мужийн Биран тосгонд төрсөн юм.
Гаваны их сургуулийн хуулийн анги төгссөн тэрээр оюутан байхдаа л Кубын ард түмний намд элсч хувьсгалт ажилд оролцож эхэлжээ. 1952 онд цэргийн эргэлтээр Батистын дэглэм гарч ирэхэд тэрээр дарангуйлагчдыг эсэргүүцсэн тэмцэлд шууд орсон байна. 1957, 1958 онд хувьсгалчид партизаны тэмцэлд орж Босогчдын арми байгуулахад  Фидель ерөнхий командлагчаар томилогджээ.

1953 оны арванхоёрдугаар сард Фиделийг 15 жилээр хорих ялаар шийтгэхэд шүүх хурал дээр “Түүх намайг цагаатгана” гэсэн алдарт үгээ хэлжээ.
1959 оны нэгдүгээр сарын 1-нд босогчдын арми Гаванад орж хоёрдугаар сард нь Фидель Кастро Кубын Засгийн газрын тэргүүнээр  сонгогдсон байна.

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нас нөгчсөнтэй холбогдуулан Латин америкийн хөрш улсуудад гашуудал зарлаад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан