Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Калифорнийн лалын сүмүүдийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ

Америкийн Калифорни мужийн лалын гурван ч сүмийн захиргаанд “дэлбэлнэ” гэсэн сүрдүүлэг бүхий захидал ирснээр цагдаагаас хамгаалалт хүсчээ.

“Los Angeles Times”-т бичсэнээр яг адил үгтэй, гараар бичсэн энэ захидлуудад “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп “Америкийг гадаадынхнаас цэвэрлэнэ гэсэн. Тэхдээ та нараас, лалынхнаас эхэлнэ” хэмээгээд АНУ-д лалынхантай тэмцэх нь  “Гитлер еврейчүүдтэй тэмцсэн шиг байх болно” гэж заналхийлжээ.

Калифорнид лалын шашны сүм рүү заналхийлэх явдал нэг биш удаа гарч байгаа юм. 2015 оны сүүлчээр Сан-Бернардино хотод Саид Фарук гэгч гэргий Тэшфин Маликтай хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төв рүү дайран автомат буугаар гал нээснээр 14 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан хэрэг үйлдсэнээс хойш лалынхнаас өшөө авна хэмээн  сүрдүүлэн заналхийлдэг болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан