Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Трамп: Сонгуулиар илүү гарсан сая санал хууль бус

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр  сонгогдоод байгаа Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуулиар сая сая саналыг  хууль зөрчиж  авсан гэж өнгөрсөн ням гарагт өөрийн Twitter дэх хуудсанд бичсэн байна.
“Төлөөлөн сонгогчдын саналаар би ялсан. Харин сонгогчдын өгсөн санал зөрж байгаа бол түүнийг хууль бусаар авсан  хэрэг” гэж Трамп бичжээ. Харин хэн энэ санлуудыг яаж өгсөнийг тэр дурдаагүй байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар америкийн Виржини, Нью-Гэмпшир, Калифорни мужуудад луйвар явсан гэж Трамп үзэж байна.
“Санал хураалтын үеэр хамгийн ноцтой луйвар Виржини, Нью-Гэмпшир, Калифорни мужуудад болсон байхад хэвлэлүүд яагаад мэдээлэхгүй байна вэ. Энэ бол ноцтой асуудал шүү” гэж Бүгд  найрамдах намаас нэр дэвшигч дурдсан байна.
Энэ гурван мужид Трампын өрсөлдөгч, ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон ялсан юм.

Сонгуулийн дүн


Санал асуулгын дүнгээр Трамп 270 төлөөлөн сонгогчийн санал авахад ялах байсан бол бүр  306-г нь авсан бол түүний өрсөлдөгч, Ардчилсан намын нэр дэвшигч  Хилари Клинтон 232 санал авчээ.

Гэтэл нийт сонгогчдын санал өгсөн дүнгээс үзэхээр Хилари Клинтон 64 сая хүний санал авсан байхад Трампын төлөө 62 сая хүн санлаа өгсөн гэж гараад байгаа юм.
Гэхдээ энэ тоо шийдвэрлэх ач холбогдолгүй. Яагаад гэхээд АНУ-ын сонгуулийн тогтолцоо нь Ерөнхийлөгчийг шууд сонгодоггүй, сонгогчид төлөөлөн сонгогчдын төлөө саналаа өгдөг юм.
Трамп ч сонгуулийн сурталчилгааныхаа явцад АНУ-ын сонгууль олон будлиантай болдог, зарим мужид нэр дэвшигчийн төлөө шууд саналаа өгдөг гэж байнга хэлсээр байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан