ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Бундестагийн сонгуульд Оросууд кибер дайралтаар нөлөөлж магадгүй

Оросын зүгээс Герман руу кибер дайралт хийх магадлал тун өндөр байна гэж ХБНГУ-ын Холбооны тагнуулын албаны тэргүүн Бруно Каль баталж байна.
Түүнийхээр бол ийм аюул 2017 оны намар болох Бундестагийн сонгуулийн кампанит ажлын үеэр улам ихэсч магадгүй гэнэ. “Улс төрийн зорилгоос өөрөөр ийм дайралт нэг их хийхгүй нь тодорхой байна” гэж Холбооны тагнуулын алба үзэж байгаа юм байна гэж Suddeutsche Zeitung хэвлэл мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Германы сөрөг тагнуулын албаны тэргүүн Ханс-Георг Маассен бас дараа онд болох германы бүх нийтийн сонгуульд “Оросын зүгээс саад болох гэсэн оролдлого гарч магадгүй” хэмээн Германы засгийн газар болгоомжилж байна гэж арваннэгдүгээр сарын дундуур мэдэгдэж байсан юм.
Германы канцлер Ангела Меркель ч бас “Оросууд Бундестагийн сонгуульд хакер дайралтаар нөлөөлөхийг оролдож магадгүй” гэж энэ сарын 9-нд мэдэгдсэн.
АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Эрик Шульц бас “Орос дэлхий дахинд болж байгаа улстөрийн сонгуулиудад кибер дайралтаар нөлөөлөхийг оролдож байна” гэж энэ сарын 3-ны өдөр мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд кибер дайралтын аргаар нөлөөлсөн гэсэн мэдээлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова нар дуу дуугаа авалцан няцааж байгаа юм.

0 Сэтгэгдэл