Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Энэтхэг нэг пуужингаар 83 хиймэл дагуул хөөргөнө
Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага ISRO 2017 оны нэгдүгээр сард нэг зөөгч пуужингаар нэгэн зэрэг 83 хиймэл  дагуул хөөргөхөөр бэлтгэж байна гэж лхагва гарагт мэдээлсэн байна.
“Сатиша Дхаван, Шрихарикотагийн нэрэмжит Сансрын судалгааны төв энэтхэгийн PSLV-C37 зөөгч пуужингаар 83 хиймэл дагуулыг ирэх 2017 оны нэгдүгээр сард тойрог замд оруулахаар бэлтгэж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Энэ зун тус байгууллага 20 хиймэл дагуулыг тойрог замд нэг пуужингаар гаргаж байсан Энэтхэг улсын хувьд энэ нь дээд амжилт болох юм.

Зөөгч пуужингийн гол ачаа нь энэтхэгийн 730 орчим кг жинтэй, дэлхийн гадаргыг судлах зориулалт бүхий Cartosat-2 хиймэл дагуул, 30 орчим кг жинтэй хоёр жижиг хиймэл дагуул байх бол бусад 80 хиймэл дагуул нь тус бүр 500 кг жинтэй байх гэнэ. Энэ хиймэл дагуулууд нь Израиль, Казахстан, Нидерланд, Швейцар болон АНУ-ынх юм байна.

Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага бас ирэх оны нэгдүгээр улиралд багтаагаад GSLV–D1 зөөгч пуужин хөөргөж  холбооны GSAT-19 хиймэл дагуул тойрог замд оруулахаар бэлтгэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан