Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дэлхийн миссийн тэмцээнд монгол хийцтэй цай өндөр үнэлэгджээ

“Дэлхийн мисс 2016” тэмцээн өнөө жил АНУ-ын Вашингтон хотноо болж байна. Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөж миссийн титэм эзэндээ очно. Манай улсаас гоо бүсгүйчүүдээ төлөөлж загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож байгаа. Тэрээр тэмцээний явцын талаар өдөр бүр өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээлж буй.  Өчигдөр гэхэд “Өнөөдөр маш сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Тив тивээрээ хуваагдан эндхийн алдартай хоолны шоунд оролцлоо.

Бидэнд 1 цагийн хугацаа өгнө гэж байсан ч дүрэм өөрчлөгдөн 30 минут болсон тул Ази тивээ төлөөлөөд бид Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол будаатай цай хийлээ. Шүүгчид цайг маань амсаад их л бодлогширсон царайтай бодож байснаа уулга алдаад ямар гоё юм бэ гээд дахин дахин уугаад л байсан. Дараа нь бүх охид ирж ууж үзээд. Ийм амттай цай хэзээ ч амсч байгаагүй юм байна гэж байсан. Карибын тэнгисийн охид нэгдүгээр байрт орж Ази тив хоёрдугаарт шалгарлаа” хэмээн бичсэн байв. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан