Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Guys хамтлаг “Солонгосын Соёл, Урлагийн наадам”-аас “Олон улсын Од” шагналыг хүртжээ

2016 оны 11 сарын 30-нд БНСУ-д зохион байгуулагдсан 24 дэх удаагийн “Солонгосын Соёл, Урлагийн Наадам”-аас Guys хамтлаг “Олон улсын Од” шагналыг гардан авсан юм.

1992 оноос хойш тасралтгүй жил бүр зохион байгуулагдаж байгаа энэхүү наадмын энэ жилийн гол онцлог нь гадны уран бүтээлчдэд “Олон улсын Од” шагналыг олгодог болж олон улсын цар хүрээтэй болсон бөгөөд энэ удаад АНУ, Хятад, Япон, Малайз, Монгол гэсэн 5 улсын уран бүтээлчид энэхүү шагналын эзэн болсон юм. Тус уран бүтээлчдэд шагнал олгохдоо мэргэжлийн судалгааны байгууллагын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд хийж байгаа уран бүтээлийн чанар чансаа, үзэгч сонсогчдын үнэлгээг харгалзан үздэгээрээ онцлог юм.

20 жилийн ойн босгон дээр тэдний хийж бүтээсэн уран бүтээл нь олон улсын түвшинд ийнхүү үнэлэгдэж, улс эх орныхоо нэрийг хилийн чанадад, тэр дундаа Ази тивийн соёл урлагаар тэргүүлэгч орон болох K-pop урлаг өндөр хөгжсөн Солонгос улсад дуудуулан шагнал авсан нь Guys хамтлаг төдийгүй хөгжимд дуртай нийт залуусын бахархлыг төрүүлсэн томоохон үйл явдал билээ. Наадмын тусгай сурвалжлага 12 сарын дундуур Солонгосын KBS телевизээр гарах бөгөөд энэхүү суваг нь дэлхийн 76 оронд шууд цацагддаг юм.

Тус шагналтай зэрэгцэн Guys хамтлагт Солонгосын хөгжмийн болон кино урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах саналууд тавигдаж эхэлсэн байна. Энэ нь Монгол-Солонгос улсын хоорондын соёл, урлагийн харилцаанд тавигдаж байгаа гүүр бөгөөд дараа, дараагийн залуу уран бүтээлчдэд тус зах зээл рүү гарах боломжийг бүрдүүлэх том алхам болох болно.

Энэ цаг үед давхцан 20 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болон шинээр төрж буй шинэ дуу, клипээ “Одтой өдөр” хэмээн нэрлэсэн нь тэдний хувьд авсан олон улсын шагналаа уран бүтээлээр мялаан, билэгдэж өгсөн нэр гэнэ. Өнөөгийн нийгэмдээ амьдралын гэрэл гэгээ, сайн сайхан бүхнийг магтан дуулдаг Guys хамтлаг мөн сонсогчдоо “Өдөр бүр од хийморьтой байхыг ерөөн” энэхүү дууг бүтээжээ.

Ирэх онд Guys хамтлаг нь 20 жилийн ойн хүрээнд тайз, дэлгэц, телевизийн олон уран бүтээлүүд төлөвлөж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тэд 2017 оны босгон дээр өөр нэгэн ээлжит тэсрэлттэй зэрэгцэн зарлах болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан