Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Японд казино байгуулах анхны алхмаа хийлээ
Казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийг Японы парламентын доод танхим баталлаа. Хэдийгээр сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцэж байсан боловч эрх баригч Либерал-Ардчилсан намын депутатууд болон тэдний холбоотнууд хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна. Нууцаар казино ажиллуулсан тохиолдолд хорих ялаар шийтгэх тухай хуулийн заалт Японд саяхныг хүртэл байсан юм. Харин хурдан морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдааны үеэр бооцоо тавихыг зөвшөөрдөг байсан бөгөөд олсон орлогын тодорхой хувийг буяны үйлсэд хандивлах журам хэрэгжсээр иржээ.

Шинжээчдийн тооцоолсноор, Японд казино ажиллуулахыг зөвшөөрснөөр жилдээ 10 тэрбум ам.доллар энэ салбарт эргэлдэх аж. Парламентын доод танхимын дэмжсэн хуулийн төсөлд Америкийн Лас-Вегасын адилаар казиногийн цогцолбор байгуулах талаар тусгасан байна. Казиног Японы алс бөглүү нутагт байгуулж, юуны түрүүнд Хятадын жуулчдыг татсанаар эдийн засгийнх нь хөгжлийг хурдасгахаар төлөвлөжээ. Харин хуулийн төслийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар, хялбар аргаар хөлжих сэдэл өгдөг казино гарч ирснээр нийгмийн дэг журам алдагдаж, олон бэрхшээлтэй асуудал үүсэх аж. Гэмт хэргийн бүлэглэлүүд хууль бусаар олсон мөнгөө угаахын тулд казиног ашиглаж магадгүй юм.   Гэсэн хэдий ч эрх баригч намаас сонгогдсон депутатууд хуулийг парламентын дээд танхимаар  батлуулж, энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр яаравчилж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан