Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Э.Амартүвшин Монгол Улсын соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж гэрчилгээг гардуулан өгчээ.
Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгаж, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа иргэнээ Монгол Улсын Соёлын элчээр томилж буй нь эх орноо гадаадад сурталчлах үйл хэрэгт хамтран ажиллах боломжийг нээж байгаа хэмээн Сайд Ц.Мөнх-Оргил гэрчилгээ гардуулах үеэр онцлон тэмдэглэв.
ГХЯ 2015 оноос эхлэн дэлхийд танигдсан Монгол иргэнээ Соёлын элчээр томилж тэдэнтэй Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаадын улс орнуудтай соёлын харилцаа болон түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг болсон.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллана.

0 Сэтгэгдэл