ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Киргизстан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар олон нийтээс санал хураалаа
Б.СУВД
Киргизстан өнгөрсөн ням гаригт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай олон нийтийн санал хураасан байна. Ингэхдээ бүх улс даяар 2300 гаруй санал хураах цэг ажиллуулж, орон нутгийн цагаар 08.00 цагаас 20.00 цаг хүртэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу” гэсэн асуултад санал хураажээ. Санал асуулгад оролцогчдын 78 хувь нь Киргиз улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ гэж тус улсын сонгуулийн хороо мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудасны 95 хувийг тоолоод байгаа аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал асуулгад оролцогчдын 50 ба түүнээс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг хуулийн 30 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Киргизстаны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд парламент болон Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрхийг багасгах зэрэг 30 гаруй засвар оруулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн санал хураалтыг Киргизийн парламентын хэсэг гишүүд санаачилж, Ерөнхийлөгч, парламентын дарга тэрчлэн парламент дахь хамгийн том нам Ардчилсан намын дэмжлэгийг олсон юм. Олон нийтийн санал асуулгын урьдчилсан дүнгээр иргэдийн олонхи нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзжээ.
Б.СУВДКиргизстан өнгөрсөн ням гаригт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай олон нийтийн санал хураасан байна. Ингэхдээ бүх улс даяар 2300 гаруй санал хураах цэг ажиллуулж, орон нутгийн цагаар 08.00 цагаас 20.00 цаг хүртэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу” гэсэн асуултад санал хураажээ. Санал асуулгад оролцогчдын 78 хувь нь Киргиз улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ гэж тус улсын сонгуулийн хороо мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудасны 95 хувийг тоолоод байгаа аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал асуулгад оролцогчдын 50 ба түүнээс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг хуулийн 30 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Киргизстаны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд парламент болон Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрхийг багасгах зэрэг 30 гаруй засвар оруулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн санал хураалтыг Киргизийн парламентын хэсэг гишүүд санаачилж, Ерөнхийлөгч, парламентын дарга тэрчлэн парламент дахь хамгийн том нам Ардчилсан намын дэмжлэгийг олсон юм. Олон нийтийн санал асуулгын урьдчилсан дүнгээр иргэдийн олонхи нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзжээ.
0 Сэтгэгдэл























