ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Шанхай хот агаарын тээврийн таван том боомтын нэг боллоо
Б.СУВД
Хятадын Шанхай хот дахь нисэх онгоцны хоёр буудал жилд 100 сая гаруй зорчигч хүлээн авдаг болсноор тус хот дэлхийн агаарын тээврийн хамгийн том таван зангилаа газрын нэг болсон байна. “Шанхай жибао” сонинд бичсэнээр, саяхан “Дорнод Хятадын агаарын тээвэр” компанийн нисэх онгоцоор Москвагаас ирсэн нэгэн зорчигч “Пудон” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн 100 сая дахь хүн болжээ. Ингэснээр Шанхайн нисэх буудлууд зорчигч урсгалын хэмжээгээр Лондон, Нью-Йорк, Токио, Атланта хотын дараа тавдугаарт бичигдэх боллоо.
Тус хот дахь Пудон, Хунцяо гэсэн нисэх онгоцны хоёр буудал нь дөрвөн терминал, хөөрч буух зургаан зурвастай ажээ. 2015 оны мэдээллээр, эдгээр буудлуудаар Хятадын агаарын тээврээр зорчигчдын 11 хувь нь үйлчлүүлжээ. Олон улсын чиглэлд үйлдэх нислэгүүдийг хариуцдаг “Пудон”-оос дэлхийн 250 хотын чиглэлд онгоцууд нисдэг байна.
Одоо “Пудон”-д шинээр хоёр терминал барьж байгаа бөгөөд тэдгээрийг одоо ажиллаж буй хоёр терминалтай газар доогуурх метроны шугамаар холбох юм. Энэ ажил 2019 онд дууссанаар 2020 он гэхэд Шанхайн нисэх онгоцны буудлууд жилд нийтдээ 120 сая зорчигч хүлээн авч, 5,2 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Шанхайн нисэх буудлуудыг өргөтгөж байгаа нь энэ онд тус хотод “Диснейлэнд” нээгдсэнтэй холбоотой ажээ. Зарим мэргэжилтний үзэж байгаагаар, ирэх он гэхэд Шанхай хот Токиог гүйцэж түрүүлэн Азийн хамгийн том агаарын тээврийн боомт болох төлөвтэй байна. Одоогийн байдлаар, дэлхийн хамгийн том агаарын тээврийн боомт хот бол Лондон юм. Тус хотод байрлах зургаан нисэх онгоцны буудал жилд 150 сая зорчигч хүлээн авдаг ажээ.
Б.СУВДХятадын Шанхай хот дахь нисэх онгоцны хоёр буудал жилд 100 сая гаруй зорчигч хүлээн авдаг болсноор тус хот дэлхийн агаарын тээврийн хамгийн том таван зангилаа газрын нэг болсон байна. “Шанхай жибао” сонинд бичсэнээр, саяхан “Дорнод Хятадын агаарын тээвэр” компанийн нисэх онгоцоор Москвагаас ирсэн нэгэн зорчигч “Пудон” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн 100 сая дахь хүн болжээ. Ингэснээр Шанхайн нисэх буудлууд зорчигч урсгалын хэмжээгээр Лондон, Нью-Йорк, Токио, Атланта хотын дараа тавдугаарт бичигдэх боллоо.

0 Сэтгэгдэл