Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Бразиль улс ирэх 20 жилд хатуу хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ

Б.СУВД


Бразилийн Сенатын танхим олон нийтийн дунд маргаан дагуулсан хэмнэлтийн хөтөлбөрийг баталж, ирэх 20 жилийн хугацаанд олон нийтэд чиглэсэн төсөв, нийгмийн халамж зэргийг танахаар боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй хамт өргөн барьсан энэхүү хөтөлбөрт зааснаар ирэх 20 жилд хамгийн бага санхүүжилт авдаг салбар гэгдэж буй эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн чиглэлийн халамжийг бүхэлд нь танах аж. Энэ нь 2016 оны наймдугаар сард Бразилийн төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Мишель Темерийн хувьд чухал шийдвэр юм. Учир нь, тэрээр Бразилийн төрийн тэргүүнээр сонгогдохдоо эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр танилцуулж, улс орноо хямралаас гаргахаа амлаж байсан юм.

Харин олон нийтийн зүгээс хямралаас гаргах түүний энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэж буй. Сенатын танхим 20 жилийн турш баримтлах хэмнэлтийн хөтөлбөрийн талаар санал хурааж байх зуур Засгийн газрын ордны гадаа олон нийтийг хамарсан жагсаал гарч, цагдаа нар эсэргүүцэгчидтэй мөргөлдсөн байна. Бразилийн нийслэлээс гадна хэд хэдэн хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байгаа.

Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх хөтөл­бөр болон Үндсэн хуулийн өөрчлөлт эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээ үүнийг нь нийгмийн ядуу хэсгийг гадуурхсан, хохироосон үйлдэл хэмээн үзэж байна. Бразиль улс арваад жилийн турш эдийн засгийн үлгэр жишээ хөгжилтэй, өндөр хувийн өсөлттэй орон гэгдэж байсан нь саяхан. Зарим үнэлгээгээр тус улс дэлхийн хамгийн том эдийн засагтай тав дахь орноор ч нэрлэгдэж байсан юм. Гэвч 2015 онд Бразильд гадаадын хөрөнгө оруулалт өсөлттэй байсан ч эдийн засаг нь хямарч эхэлсэн юм. 2016 онд тус улсын ДНБ 2.5-3 хувиар буурах, инфляц 10 хувиар өсөх, улсын өр ДНБ-ий 70 хувийг эзлэх төлөв гарсан.

Бразиль улс дампуурлаа зарлаж ч болзошгүй хэмээн шинжээчид дүгнэжээ. Харин яагаад эдийн засгийн хямралд орсон тухай нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байсаар. Шинжээчид өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссеф болон түүний Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд хямралын аюулыг дутуу үнэлснээс болж олон алдаа гаргасан хэмээн дүгнэв. Тухайлбал, нийгмийн халамжийн зардлаа багасгаж эдийн засгийн шинэчлэл хийхийн оронд зээлийг нэмэгдүүлж, улсынхаа зарим салбарт татварын хөнгөлөлт үзүүлж, эрчим хүч, нефть үйлдвэрлэлийн үнэд хяналт тавьсан нь хямралын гол шалтгаан болсон хэмээн шүүмжилсэн юм. Түүнчлэн Мишель Терерийг төрийн эрхэнд гарахаас өмнө хямрал эхэлсэн бөгөөд энэ нь Бразилийн Үндсэн хуулийн алдаатай холбоотой хэмээн үзэх болсон. Дилма Руссефийн халааг авсан Ерөнхийлөгч Мишель Темер дээрх шүүмжлэлүүдийг хүлээн авч, үүнийгээ сонгуулийн амлалт болгон, хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан