Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Берлинд халдлага үйлдсэн этгээдийгөмнө нь гурван удаа саатуулж суллаж байжээ
Энэ сарын 19ний өдөр худалдааны төв  дэх олон хүн рүү  ачааны машинаар дайран орж 12 хүний амь нас бүрэлгэж, 48 хүнийг шархдуулж гэмтээгээд  хэргийн газраас зугтсан  тунис гаралтай Анис Амри гэгчийг германы цагдаагийнхан эрэн сурвалжилж, мэдээлэл өгсөн хүнийг 100 мянган еврогоор шагнах зар тараагаад байна.

Mail Online хэвлэлийн мэдээлснээр бол  цагдаагийнхан түүнийг сүүлийн нэг жилийн дотор хэв журам зөрчсөний нь төлөө гурван удаа саатуулан шалгаж, суллаж байжээ. 2016 он дөрөвдүгээр сард түүнийг саатуулахдаа Тунисээстодруулга  баримт бичиг шаардаж байсан гэнэ. Арванхоёрдугаар сарын 16-нд холбогдох баримт бичиг авсан  ч харамсалтай нь 19-ний өдөр тэрээр ийм халдлага үйлдсэн байна.
                       
Амри Германд 2015 оны долдугаар сард иржээ. Тэрээр цагаачлалын баримт бичгээ хүлээж байхдаа энэ оны долдугаар сард харт тамхи наймаалахаас болж зодоон үүсгэн хүйтэн зэвсэг хэрэглэсний улмаас саатуулагдаж байж. Түүнийг тэр үед шүүсэнгүй, гэтэл наймдугаар сард бас л италийн дүрвэгчийн хуурамч баримт бичиг ашигласан хэмээн саатуулсан ч бас дахиад л суллаж.
Үүний дараанаас цагдаагийнхан түүний мөрийг алдсан юм байна.

 Алан хядагч Амри 1992 онд Тунисийн Ливитэй хиллэдэг Татуин хотод төрсөн юм байна. Тэрээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа алан хядагч Ахмад Абдельазизтай уулзаж байсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Өөрсдөө яах гэж оруулсын бээ
Хамгийн их уншсан