Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ту-154 онгоц сүйрэхийг харсан гэрчийг олж мэдүүлэг авчээ
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Хар тэнгист унаж сүйрсэн Ту-154 онгоцны ослыг нүдээр үзэж, дүрс бичлэгт буулган авсан гэрчийг олж мэдүүлэг авсан байна.
“Онгоцны сүүлийн нислэг, далайд унаж байгаа ослыг нүдээр үзэж дүрс бичлэгт буулган авсан гэрийг олж тогтоон мэдүүлэг авлаа” гэж Мөрдөн байцаах хорооны албан мэдээнд дурджээ.
Гэрчийн авсан энэ дүрс бичлэгт бас Ту-154 онгоц Сочийн нисэх буудалд бууж байгаа болон, зорчигчид нь хилийн шалган нэвтрүүлэхэд шалгуулж байгаа дүрс ч байсан байна.

92 зорчигчтой ОХУ-ын БХЯ-ны Ту-154 онгоц Сирийн Латаки орох замдаа Сочи хотын Адлерийн нисэх буудалд бууж шатахуун цэнэглээд хөөрснийхөө дараа хоёр минутын дараа радараас алга болж Хар далайд унаж сүйрсэн юм. Онгоцонд Сирид байлдаж байгаа дайчдад шинэ жилийн мэндчилглээ хүргэхээр явсан оросын зэвсэгт хүчний Александровын  чуулгын найрал дуучид, телевизийн гурван ч сувгийн сэтгүүлчид явсан юм.

Ослыг нүдээр үзсэн хүмүүс онгоц хөөрөөд агаарт их хачин байдалтай байсан, өндрөө авч чадалгүй, их хурдтайгаар далайд унасан гэж мэдүүлжээ. Үүнийг өмнө нь Холбооны аюулгүй байдлын албаны эргийн хамгаалалтын хүмүүс ч ингэж мэдүүлсэн байдаг. Ингээд онгоц сүүлээрээ усны мандал шүргээд давалгаанд цохиулан живсэн гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан