Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Америк эрийн амийг Стамбулд гар утас нь аварчээ

Туркийн Стамбул хотын шөнийн клубт зэвсэглэсэн этгээд гал нээж олон хүний амь хөнөөх үеэр америкийн иргэн Жейк Раакийн амийг халаасанд байсан гар утас нь аварчээ.  Шархадсан эрийн ахын нь хэлснээр бол алан хядагчийн сум түүний гуянд тусч артерийн гол судасыг нь онох байж. Азаар халаасанд байсан гар утсанд нь туссан сум өвдгөнд нь туссанаар тэр шархдаад үлдсэн байна.

Жейк Раак шархадсаныхаа дараа шалан дээр үхсэн мэт хэвтсэнээр амьд гарсан гээд “Алуурчин намайг буудсаны дараа би хэвтээд огт хөдлөөгүй. Аль болох тайван байхыг хичээсэн минь тус болсон “ гэж ярьжээ.

Шинэ жилийн үдэш Стамбулын Reina шөнийн клубт алан хядагч гал нээж 39 хүний амь бүрэлгэн 69 хүнийг шархдуулсан юм. Хядлагын хариуцлагыг “Лалын улс” зэвсэгт бүлэглэл хүлээсэн ч алуурчин өнөө болтол олдоогүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Stambul bish Istanbul
исламын улс бүлэглэл ирж монголыг дэлбэлээч
Хамгийн их уншсан