Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гандантэгчинлэн хийд: Цагаан сарын шинийн нэгэн ирэх сарын 27-нд тохионо
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гарагт тохионо хэмээн мэдээлж зурхайчдын маргаанд цэг тавилаа. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна.
Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд Цагаан сар болно гэж зурхайд буужээ.
Удахгүй гарах тахиа жилийн тухайд налгар сайхан жил байхыг ч Төв Гандантэгчинлэн хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан тайлбарлав. Тэрээр “Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тоололтой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг. Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог. Төр уул, усаа аргадах тахилгаа Төгсбуянтын зурхайг харж, товлодог. Зурхайч Л.Тэрбишийн зурхай, жилийн тодорхойлолт ч Төв Гандантэгчинлэн хийдтэй уялддаг. Бусад зурхайчид бол монгол бичгээр бичигдсэн урд зүгийн газар тариалангаа харж, бичсэн зурхайг хуулж, ярьж байна. Төв гандангийн баримталдаг зурхайг буруутгах гэж буй бол үндэслэлтэй ярих хэрэгтэй” хэмээлээ.
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайн ёсыг төр засаг хүлээн зөвшөөрч үүгээр явах тул иргэдийг ч гэсэн төөрөгдөлд орохгүй байхыг уг мэдэгдлээр сануулсан юм.
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гарагт тохионо хэмээн мэдээлж зурхайчдын маргаанд цэг тавилаа. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна. Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд Цагаан сар болно гэж зурхайд буужээ.

0 Сэтгэгдэл